Exclusive Partner for Central Asia
● SPOTTER GPS · АСААХ / УНТРААХ

Төхөөрөмжийг зөв асааж, унтраах заавар

ON/OFF унтраалгыг зөв ашиглах, асаасны дараах байрлалын мэдээг шалгах болон жижиг тагийг гэмтээхгүй угсрах үндсэн алхмууд.

OFF болон ON тохируулгын хэсэг
1

Унтраалгыг OFF руу шилжүүлэх

2 боолттой жижиг тагийг тайлж, хар хэлийг OFF бичиг рүү зөөлөн түлхэн унтраана.

Хэт хүчтэй түлхвэл унтраалгын хэл хугарах эрсдэлтэй.
Төхөөрөмжийн гадна байдал
2

5–10 секунд хүлээгээд ON болгох

Унтраасны дараа 5–10 секунд хүлээгээд хар хэлийг ON бичиг рүү зөөлөн түлхэн төхөөрөмжийг дахин асаана.

Таг болон боолт салгасан байдал
3

Шинэ байршлын мэдээг шалгах

Асаасны дараа төхөөрөмжийг гадаа ил, дугаар бичигдсэн талаараа тэнгэр өөд саадгүй харуулж байрлуулна. Шинэ байршлын мэдээ дунджаар 3–10 минутын дараа ирнэ.

Мэдээ ирэхгүй бол дахин унтрааж асаагаад гадаа ил, дээш харуулж тавина.

Анхаарах зүйл

2 боолттой жижиг таг амархан цуурч, хагарах эрсдэлтэй. Тагийг тулган чангалахдаа хэт хүчлэхгүй байх хэрэгтэй. Цуурсан хэсгээр ус орох өндөр эрсдэлтэй.