Exclusive Partner for Central Asia
← Буцах

Жокей АПП ашиглах заавар

JOCKEY APP / ЖОКЕЙ АПП

1. Ерөнхий ойлголт, давуу талууд

Манай орны 85% нь ямар нэгэн гар утасны сүлжээнд хамрагдаагүй байдаг. Гар утасны сүлжээгүй газар адуу малын эрэлд яваа хүмүүс мөн хөдөө орон нутагт албан ажлаар болон амралт, зугаалгын шугамаар явах аялагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Нөгөө талаас хиймэл дагуулын техник, технологийн хөгжил нь бидэнд сүлжээгүй газар ажиллах төхөөрөмж ашиглан аялагч, авто техник, адуу малын байршлыг боломжийн үнээр хянах боломж олгож байна.

Споттер ХХК нь дэлхийн хиймэл дагуулын ГлобалСтар компанийн төхөөрөмжинд суурилсан цогц шийдэл бүхий Адууны GPS, Авто машины GPS, Аялагчдын GPS үйлчилгээг Монгол орны онцлогт тохируулан хөгжүүлэн нэвтрүүлж байна. Споттер ХХК-ийн захиалгаар Монгол Жокей ХХК нь Оффлайн газрын зураг, Адууны байршил, Адууны бүртгэл, Наадмын цуваа, Алдсан, олдсон адууны зар гэсэн хэсэгтэй гар утасны Жокей АПП-г хөгжүүлээд 5 жил болж байна.

Жокей(jockey) гэдэг бол морь унаач гэсэн Англи үг. Гэвч Жокей клуб(Jockey club) гэдэг морь унаачуудын клуб гэхээсээ илүү дэлхийн хамгийн хурдан адууны үүлдэр болох цэвэр цусны (Thorough breed) адууг бий болгосон Их британий хурдан морины уралдааныг зохион байгуулдаг байгууллага юм. Тус байгууллага нь уралдааны замуудын үйл ажиллагаа, морин уралдааны бооцоо, тааврын ажиллагааг хянах зэрэг морин уралдаантай холбоотой бүхий ажлыг удирдан зохион байгуулахаас гадна морь, морь унаач, уяач, бридерүүдийн (үржүүлэгч) мэдээллийг бүртгэлжүүлж, баталгаажуулдаг нэгдсэн мэдээллийн санг ажиллуулдаг байгууллага юм.

Гол давуу талууд:

2. Утсанд тавигдах шаардлага

iOS version шалгах

iOS Version шалгах

Android version шалгах

Android Version шалгах

3. АПП Суулгах заавар

PlayStore болон Appstore-с JOCKEY APP гэж хайн гар утсан дээрээ суулгана.

4. Ашиглах заавар

  1. Jockey APP-аа нээнэ.
  2. Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.
    Нэвтрэх нэр, нууц үгийг Хэрэглэгчийн гэрээнээс харна уу...
  3. Нэвтрэн орсны дараа АПП таны гар утасны Location функцыг ашиглах зөвшөөрөл асуух ба "Allow" дарж зөвшөөрөл олгоно.
  4. Дата татах хуудас нээгдэх ба АПП-ны газрын зургийг бүрэн, зөв ажиллуулахын тулд эхлээд хамгийн дээд талд байрлах 3 файлыг (Цэгийн нэрс, Байршлын дата, Вектор газрын зураг) татаж авна.
Нэвтрэх нүүр
Татах хуудас

5. Байршлыг хүснэгтээр харах

Төхөөрөмжийн байршлын дамжуулалтуудыг дамжуулалтын огноогоор эрэмбэлсэн жагсаалт.

Жагсаалтан мэдээ1
Жагсаалтан мэдээ2
Жагсаалтан мэдээ3

Газрын зургийн зүүн доор байрлах товч дээр дарж Бүх төхөөрөмжийн эсвэл газрын зураг дээрээс төхөөрөмжийн дугаар (нэр өгөгдсөн байгаа бол нэр дээр) дээр дарж тус төхөөрөмжийн сүүлийн байршлын дамжуулалтуудыг жагсаалтаар харна.

Бүх төхөөрөмжийн жагсаалтан мэдээллийг харах хуудаснаас та аль төхөөрөмжийн сүүлийн хэдэн байршлын мэдээллийг жагсаалт хэлбэрээр болон газрын зураг дээр харахаа тус тус сонгох боломжтой.

Төхөөрөмжийн сүүлийн байршлын дамжуулалтын жагсаалтын ард байрлах 3 цэг дээр дарвал:

3 цэг

6. Дэлгэцийн функцүүд

1. Газрын зураг сонгох

Дэлгэцийн зүүн дээр байрлах товчлуур дээр дарж Онлайн болон Оффлайн хиймэл дагуулын зураг, Вектор зураг, Google газрын зураг зэргээс дэвсгэр газрын зургаа сонгоно.

Газрын зураг сонгох

2. Цэгийн тохиргооны хэсэг (Миний цэгүүд)

Дэлгэцийн зүүн дээд талаасаа 2т байрлах товчлуур дээр дарж өөрийн цэгүүдийг харна.
***Адууны байршлын мэдээлэл ирэхдээ энд байгаа цэгүүдийн аль ойрхон байгаагаас харьцуулагдаж ирдэг.

Миний цэгүүд1
Миний цэгүүд2
Миний цэгүүд3

3. Төхөөрөмжийн тохиргооны хэсэг

Дэлгэцийн зүүн доод талд байрлах товчлуур дээр дарж өөрийн төхөөрөмжүүдийг харна.

Төхөөрөмжийн тохиргоо1
Төхөөрөмжийн тохиргоо2

3 цэг(...) дээр дарвал:

Төхөөрөмжийн тохиргоо3

7. Газрын зургийн функцүүд

8. Бусад

Дэлгэцийн баруун доор байрлах "БУСАД" товчлуур дээр дарж орно.

Бусад

Эндээс:

гэх мэт зүйлсийг харах болон үйлдлүүдийг хийх боломжтой.

9. Ашиглагдах линкүүд

Цөөн хэрэглэгчдийн ашигладаг онлайн интернэтээр (smartspotter.net) шалгахаас ямар ялгаатай вэ?

Боломжууд Smartspotter.net Жокей АПП
1 Адууны байршлын мэдээг газрын зураг, хүснэгтэн байдлаар харах тийм тийм
2 Байршлын мэдээний архив харах тийм тийм
3 Төхөөрөмжийн тохиргоо (Мессэжний дугаар, нэр харах, засах, дамжуулалтын цаг, батарей, хил, цэг засах) тийм тийм
4 Оффлайн газрын зургийн тохиргоо (Зураг татах, өөрийн байршлаа тодорхойлох, чиглүүлэгч/зай тооцоологч) үгүй тийм
5 Адууны бүртгэл (Текстэн мэдээлэл, зураг, видео, сүргээр/зүсээр/насаар хайх) үгүй тийм
6 Төлбөр үгүй тийм

Жокей АПП-ыг заавал ашиглах ёстой юу?

Мэдээж заавал бол биш. Та хуучнаараа манай www.smartspotter.net вэбсайтаар нэвтрэх нэр, нууц үгийн тусламжтай нэвтэрч өөрийн адууны байршил болон төхөөрөмжийн тохиргоог харах, зарим тохиргоог солих боломжтой. Гэхдээ та төхөөрөмжийн анхны худалдан авалтаар Жокей АПП ашиглах улирлын эрх үнэгүй дагалдах тул давуу талуудыг судлаад аваарай.

Судалгаанаас харахад манай сайтад нэвтэрч байгаа хэрэглэгчдийн 80% гаруй нь гар утаснаасаа ордог бол 20% хүрэхгүй нь нөүтбүүк, суурин компьютер, таблет төхөөрөмжийг ашиглаж ордог байна. Жокей АПП маань гар утсанд зориулагдан бүтээгдсэн ба мэдээлэл, газрын зургийг үзүүлэхдээ эвтэйхэн нүдэнд амраар зохион байгуулж загвар дизайныг шийдэж өгсөн байгаа.

Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа манай Адууны GPS хэрэглэгчид мессэжний сүлжээтэй газар хайн олж хамгийн ойр цэгтэй харьцуулсан адууны байршлыг мессэжийг хүлээн авдаг. Тухайн нутаг орны газар, усны нэрийг сайн мэдэх хүн бол ойр орчмын газрын цэгүүдийг хангалттай баяжуулсан байдаг тул адууны байршлыг сайн багцаалж чаддаг. Харин отроор явж байгаа эсвэл адуу уруудаад өөр газарт очсон тохиолдолд өөрийн цэгүүдээс дэндүү холдсон байх тул адууны байршлыг тоймлон багцаалахад хүнд болдог. Энэ үед мессэжээр хүлээн авсан адууны сүүлийн байршлын өргөрөг, уртрагийг Жокей АПП-даа сануулан АПП-ны чиглүүлэгч функцыг ашиглан ойр орчмын орон нутгийн цэгүүдийг суулгасан, уул толгод нь тодорхой үзүүлсэн хиймэл дагуулын зураг дээр Таны байрлалаас аль зүгт, хэдэн км-т адуу тань байгааг үзүүлнэ.

Газрын зураг дээрх цэгүүдийг АПП дээрээ өөрийн цэг болгох боломжтой тул заавал оператор луу залгаж энгийн цэг нэмүүлэх шаардлагагүй. Дараа нь онлайн горим буюу интернэт холбогдохоороо оффлайн үедээ нэмсэн энгийн цэгүүдээ системд автоматаар шинэчлэл хийгдэнэ.

Maps.Me-ээс ямар ялгаатай юм вэ?

Үнэгүй төлбөргүй татагддаг Maps.me нь зөвхөн вектор буюу зураасан зураг ашигладаг тул суулгах, ажиллуулахад хурдан гар утсанд ачаалал бага боловч дэвсгэр суурь зураг нь газар нутгийн мэдээлэл байхгүй хоосон цагаан дэлгэц үзүүлдэг мөн Монгол орны газрын нэршил бараг байхгүй зэрэг нь хөдөө гадаа аялахад 100% шаардлага хангахгүй юм. Харин Жокей АПП нь газрын зургийн АПП-ны ерөнхий үйлдлүүдийг мөн адилаар гар утсандаа хөнгөн ачаалж гүйцэтгэхээс гадна дараахь давуу талуудыг багтаасан. Үүнд:

Үйлдлүүд Maps.me Жокей АПП
1 Газрын зураг Вектор зураасан Боломжийн нарийвчлалтай 2022-2025 оны бодит хиймэл дагуулын зураг ашигласан ба цаашид шинэчилсэн зургийг худалдан авч хөгжүүлж байгаа.
2 Онлайн, оффлайн газрын зургийн үйлдлүүд (Дурын цэг хадгалах, байршил тодорхойлох, чиглүүлэгч заах) тийм тийм
3 Газрын зургийн цэгүүд тодорхойгүй 60.000 гаруй: Газар зохион байгуулалт, Геодези, Газар зүйн газраас болон бусад найдвартай эх сурвалжаас ирүүлсэн мэдээлэл болон Адууны GPS хэрэглэгчдийн бааз суурин дээр бодит цэгүүдээр баталгаажуулан баяжуулж байгаа.

Яагаад заавал төлбөртэй гэж?

Оффлайн газрын зургийн өөрийн нэг удаагийн үнэ, газрын зургийн жил бүрийн шинэчлэлийн хураамж, оффлайн газрын зургийн функцтэй гар утасны програм хөгжүүлэлт, хөгжүүлсэн програмаа нийтэд аюулгүй найдвартай түгээхэд шаардлагатай вэб байршуулах кластер клауд үйлчилгээний түрээс, газрын зургийн мэдээллийн баталжуулалт зэрэг нь өндөр өртөг зардлаар бий болж байгаа. Тодорхой орлогын эх үүсвэртэй байж АПП-аа улам боловсронгуй хөгжүүлэхэд мөн чадварлаг боловсон хүчин бэлдэхэд зарцуулах бөгөөд энэ нь амжилтын үндэс гэж бид хардаг.

АПП таалагдахгүй байна, төлбөрөө буцаан авч болох уу?

Болохгүй. Та Жокей АПП-ын үйлчилгээний хугацаа дуустал ашиглаад АПП-аа устгаж болно. Хэрэв та адууны бүртгэлээ хийсэн байгаад акаунтаа устгасан бол таны адууны бүртгэл дахин сэргээх боломжгүйг анхаарна уу.

Дэвсгэр бүс зураг авахгүй зөвхөн АПП-аа ашиглаад явж болох уу?

Болно. Гар утсандаа татаж авсан дэвсгэр бүс зураг нь Таны оффлайн буюу гар утасны сүлжээгүй үед хэрэг болно. Хэрэв та оффлайн газрын зураг, түүний функцүүд ашиглах шаардлагагүй гэвэл зөвхөн АПП-ын улирлын хураамжаа төлөөд ашиглаж болно.

Газрын зургийн цэгүүдийг хаанаас оруулсан бэ?

Бид бүтэн 5 жилийн хугацаанд газрын зургийн цэгүүдийг эх сурвалжаас нягтлан газрын мэдээллийн сангаа бүрдүүлсэн боловч энэ нь нэг удаагийн ажил биш байнгын шинэчлэл шаардлагатай юм. Иймд мэдээллийн хувьсамтгай чанар, мэдээлэл дутуу байх, буруу ташаа оруулсан байх аваас хүлцэл өчье. Харин та тэрхүү буруу, дутуу мэдээллийн талаар бидэнд мэдэгдэж дараагийн АПП-ны хувилбарт зөв оруулж бидний ажилд тус болоорой.