
Төхөөрөмжийг уутанд байрлуулах
Савхин уутанд хийгдсэн төхөөрөмжийг төхөөрөмжийн дээш харах тал буюу төхөөрөмжийн дугаар бичигдсэн талыг зөв чиглэлд байрлуулж, хүзүүвчний төхөөрөмж орох хэсэгт тааруулан оруулна.
Төхөөрөмжийг хүзүүвчинд зөв байрлуулах, хамгаалах шланк болон боолтыг тохируулах, адуунд зөв зүүх үндсэн дараалал.

Савхин уутанд хийгдсэн төхөөрөмжийг төхөөрөмжийн дээш харах тал буюу төхөөрөмжийн дугаар бичигдсэн талыг зөв чиглэлд байрлуулж, хүзүүвчний төхөөрөмж орох хэсэгт тааруулан оруулна.

Шланкаар төхөөрөмжийг бүрхэж, шланкан дотор харагдах хүзүүвчний цоологдсон нүхэнд тааруулна. Дараа нь төхөөрөмжийн хоёр талын нүхийг тааруулж, хоёр богино боолт болон дагалдах бэхэлгээгээр сайтар чангална.

Хүзүүвчний ширэн талыг дотор талд, шланк талыг гадна талд байрлуулж адууны хүзүүнд зөв тааруулан зүүнэ. Хүндүүлэгч хэсэг нь хүзүүний доод талд байрлаж, төхөөрөмж аль болох тэнгэр өөд харсан байрлалтай байна.
Угсралтын дарааллыг видео хэлбэрээр үзэж болно.