Төв Ази Албан ёсны түнш
← Буцах

Адууны GPS байршил дамжуулагч төхөөрөмжийн түгээмэл асуулт хариултууд

Та адуугаа ХААНА ч байсан НАЙДВАРТАЙ, ТОГТМОЛ ХЯНАЖ, БАГА ЗАРДЛААР БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ.

Үндсэн сэдвүүд:

Яагаад Споттер Адууны GPS гэж?

Бид төхөөрөмж борлуулахаа нэг удаагийн гэж хардаггүй. Бид харин цаашдын олон жилийн харилцааг эрхэмлэн хэрэглэгчээ дээдэлсэн уламжлал, өв соёлоо орчин үеийн техник, технологийн дэвшилд суурилан хөгжүүлэх зорилготой ажилладаг.

SmartOne C төхөөрөмж
  • Адууны GPS буюу СмартВан Си төхөөрөмжийг албан ёсны эрхтэй борлуулж байгаа: Споттер ХХК нь 2014 оноос эхлэн Монгол улсын харилцаа холбооны хуулийн дагуу холбогдох зөвшөөрөлтэй дэлхийн нам өндрийн хиймэл дагуулын ГлобалСтар-Спот компанийн Төв Азийн албан ёсны борлуулагч, хөгжүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.
  • 100% хиймэл дагуулын сүлжээ болон үүлэн технологийн шийдэл: Гар утасны сүлжээнээс үл хамааран байршил дамжуулагч төхөөрөмж маань Монгол орны хаана ч байсан хиймэл дагуул руу байршлын мэдээллээ илгээнэ. Тус байршлын мэдээлэл нь цаашид боловсруулагдан хэрэглэгчийн гарт интернэтээр, мессэжээр ба аппликейшнээр ойлгомжтой хэлбэрээр хүргэгдэнэ.
  • Найдвартай ажиллагаа дунджаар 85 хувь: ГлобалСтар компанийн симплекс (нэг талт дамжуулалт) дэлхийн жишиг үйлчилгээ нь 90%-тай байдаг бол Монгол орны ойн бүсэд 79%, бусад бүсэд 90%-аас дээш хувьтай байна. Иймд хэт удаан хугацаанд байршлын мэдээгүй байхаас сэргийлж өдрийн 7 дамжуулалтыг түгээмэл ашигладаг.
  • -40 хэмээс +60 хэмд ажиллана: Эрс тэс уур амьсгал, адуу малын хатуу ширүүн эдэлгээ даах бат бөх материалаар төхөөрөмж нь хийгдсэн ба зориулалтын хүзүүвчийн тусламжтай адуунд зүүнэ. Монголын хамгийн хүйтэн газрын нэг Завханы Тосонцэнгэл сумын ойролцоо манай олон төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа.
  • Батарей удаан ажиллана: Нэг ээлжийн 4ш Энержайзер литиум ААА батарейгаар өвөл, зунгүй 4-6 сар ажилладаг. Споттер ХХК Энержайзер Литиум батарейг албан ёсны эрхтэйгээр 2021 оноос хойш нийлүүлж байна.

Төхөөрөмжийн ажиллах зарчим, технологийн онцлог

Адууны GPS төхөөрөмж нь шүдэнзний хайрцагны хэмжээтэй, энгийн AAA батерейгаар тэжээгддэг бага хэмжээний доргилт, ус бороо, шороо тоосны хамгаалалттай ба адуунд зориулалтын хүндрүүлэгч бүхий хүзүүвч ашиглан тэнгэр өөд харуулан суурилуулж түүний байршлын мэдээллийг (уртраг, өргөрөгийн солбицол) урьдаас сонгогдсон хугацааны давтамжтайгаар (өдөрт 7, 12, 24 байршил) хүлээн авч боловсруулан мессежээр, интернетээр, оператороор хүлээн авна. Тус байршил дамжуулагч нь энгийн GPS төхөөрөмжийн адил өөрийн байршлаа GPS хиймэл дагуулуудыг ашиглан тодорхойлохоос гадна тэрхүү байршлын мэдээллээ буцааж ГлобалСтар компанийн хиймэл дагуулын сүлжээ рүү дамжуулдгаараа онцлог давуу талтай.

Үйлчилгээний сунгалтаа хийхгүй бол яах вэ?

Та үйлчилгээний сунгалтын хураамжаа хийхгүй бол төхөөрөмжийн үйлчилгээ дахин сэргэх хүртэл түр хаагдана. Үйлчилгээ дуусгавар болоод 5 хоног дотор бол дахин идэвхжүүлэлтийн нэмэлт төлбөргүй зөвхөн үйлчилгээний хураамжаа төлнө.

Үйлчилгээний багцыг дуусгавар хугацаанаас өмнө зогсоох боломжтой юу?

ГлобалСтар-Спот компани Монголын нөхцөлд үйлчилгээний хугацаа хамгийн багадаа 3 сар байхаар тооцдог. Үйлчилгээний багцыг дуусгавар хугацаанаас өмнө зогсоох тохиолдолд ямар нэгэн буцаан олголт олгогдохгүй.

Өдрийн дамжуулалтын тоо, цагийг солих боломжтой юу?

Үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө төхөөрөмжөө оффис дээр авчирч дамжуулалтын тоо, цагийг үнэ төлбөргүй өөрчлөх боломжтой. Боломжит орон нутгийн гэрээт борлуулагчаар дамжуулалтын тохиргоог нэмэлт төлбөртэйгээр өөрчлөх боломж нээгдэж магадгүй.

Гар утасны сүлжээгүй болон интернет орох боломжгүй нөхцөлд адууны байршлыг харах боломжтой юу?

Ямар ч сүлжээгүй газар адууны байршлыг авах боломжгүй. Харин дор хаяж мессэжний сүлжээтэй газраас адууны байршлын мессэжийг хүлээн авч харин интернэттэй үед сүүлийн адууны байршлыг онлайн манай гар утасны аппликейшн, интернэт хувилбараар харж оффлайн горимд шилжин сүлжээгүй болон интернетгүй газар өөрийн байршилтай харьцуулан аль зүгт, хэдэн км-ийн зайд байгааг үзүүлж чиглүүлдэг. Таны тухайн цаг мөчид гар утсаа харан адуу байгаа байршлын зүг чигийн дагуу явсаар шууд олох боломжтой юм.

Энгийн цэг гэж юу вэ?

Ихэвчлэн өвөлжөө, хаваржаа, зуслан эсвэл адуучны гэрийг төв цэг болгон ашигладаг. Энгийн цэг нь туслах цэг бөгөөд худаг ус, уул, овоо, зам гэх мэтийг оруулж болно. Төхөөрөмжийн байршил төв цэгээс холдох тусам баримжаа муудах тул ойр хавийн энгийн цэгүүдийн тусламжтай төхөөрөмжийн байршлыг амар тодорхойлох боломжтой. Жишээлбэл : Адуу төв цэгээс зүүн урагшаа, 25 км-т байна гэхээс илүү 'Худгаас 2км хойд зүгт байна' гэвэл илүү нарийвчлалтай. (Худаг гэх энгийн цэгийг оруулсан байх шаардлагатай)

Жишээ нь: 01-15 08:08 #0024 TSAGAAN HUDAG 5.34 km Zuun hoid zugt. Batarei:Heviin. Hil: dotor. Negj:179 (46.648786; 110.786677)

Бүх байршил дамжуулалтуудаа автоматаар мессэжээр хүлээн авах, зарим дамжуулалтуудыг сонгож автоматаар мессэжээр хүлээн авах, хүссэн үедээ мессэжээр шалгах, мөн тогтоосон хил давсан, сүүлийн дамжуулалтаас хэт холдсон гэсэн тохиолдлуудад анхааруулга мессэж автоматаар хүлээн авах зэрэг тохиргоонуудтай.

Адуунд хэрхэн суурилуулах вэ?

Төхөөрөмжөө адуундаа суурилуулахдаа манайхаас хангагдах зориулалтын хүзүүвчинд хийж зүүнэ. Хүзүүвч нь төхөөрөмжөө аль болох дээшээ тэнгэр рүү харахаар доороо хүндрүүлэгчтэй, эдэлгээ даах бат бөх галын шланк, ширэн материалаар хийгдсэн, адууны хүзүүнд таарахаар уртасгах, богиносгох боломжтой, 3 ширхэг боолтоор холбож чангалахаар хийгдсэн байна.

Малын хулгайгаас сэргийлж чадах уу?

Мэдээж 100% малын хулгайгаас хамгаална гэж Споттер ХХК баталгаа гаргахгүй. Энэ төхөөрөмж нь зөвхөн өөрийнхөө байршлын мэдээллийг дамжуулах үүрэгтэйг санана уу. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар малын хулгайн 60%-70% нь хариулга маллагаа муутай байдлаас үүдэлтэй гэж үздэг. Байршил дамжуулагч төхөөрөмжийн хүзүүвчээ хадгаар ороон хүний анхаарал татахааргүй дэлтэй гүү, байдаст зүүвэл адууны байршлыг тогтмол хүлээн авч маллагаагаа сайжруулбал болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.

Төхөөрөмжөө алдвал яах вэ?

Адуундаа төхөөрөмжтэй хүзүүвчээ бариудуухан зүүгээд боолтуудаа сайн конторлоод боосон бол адуунаас мултарч унах эрсдэл бага. Хэрэв төхөөрөмж унасан, хаягдсан, эсвэл хүн тайлаад аваад явсан тохиолдолд манайхаар зарагдсан бүх төхөөрөмжийн мэдээлэл манай серверээр дамжих тул өөр хүн хэрэглэх боломжгүй. Магадгүй дараа нь алга болсон төхөөрөмжийг хүн аваад ирвэл худалдан авагчид мэдэгдэнэ.

Төхөөрөмжийн баталгаат хугацаа хэр хугацаанд вэ?

Төхөөрөмжийн баталгаат хугацаа худалдан авалтын өдрөөс эхлэн бүтэн жилийн хугацаатай байх бөгөөд үйлдвэрийн доголдолтой гэж үзэх төхөөрөмжийг зөвхөн нэг удаа үнэгүй солино. Ус чийг орсон, хагарч гэмтсэн зэрэг гадны нөлөөтэй хэвийн ажиллагаа эвдэгдсэн төхөөрөмжүүд механик гэмтэлд гэж үзэх тул баталгаанд хамрагдахгүй. Баталгаанд хүзүүвч болон бусад тоноглол үл хамаарна.

Төхөөрөмж маань механик гэмтлээс болоод эвдэрчихвэл яах вэ?

Эхлээд төхөөрөмжөө Споттер компанийн ажил дээр ирж зориулалтын програм уншуулж үзэх, хэрэв төхөөрөмж танигдахгүй бол эвдэрсэнд тооцож шинээр төхөөрөмж худалдан авч үйлчилгээ, идэвхжүүлэлтээ үргэлжлүүлэн шинэ төхөөрөмжинд бүртгүүлж ашиглах боломжтой.

Дамжуулалт хааяа ирэхгүй байна. Яах вэ?

Төхөөрөмж нь ус, шорооны хамгаалалттай, бага зэргийн доргилтыг хүлээн авах чадвартай, бат бөх хуванцар материалаар их бие нь хийгдсэн ба төхөөрөмжөө зөөлөвчтэй уутнаас хийн давхар шлангаар хамгаалагдсан хүзүүвчинд шургуулж адууны хүзүүнд зүүдэг тул хэр барагийн орчин, нөхцөлд хэвийн ажиллагаагаа хадгалдаг. Гэвч хүзүүвчинд байгаа төхөөрөмжийг адуу онож өшиглөх, хазах, мод чулуунд үрэгдэх зэрэг механик гэмтлээс үүдэн төхөөрөмж эвдрэх тохиолдол гарах ба энэ нь гэрээнд зааснаар үйлдвэрийн баталгаанд хамрагдахгүй юм.

Манай орны газрын онцлог, цаг агаараас хамаарч төхөөрөмжийн байршил дамжуулалт 90%-тай ажиллаж байна. Энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнд:

  1. Төхөөрөмжийн дээшээ тэнгэр өөд хэр сайн харж байгаа эсэх
  2. Уулархаг байдал, шигүү ой модонд байх, өндөр байшин, хад цохио, төмөр саравчин дор байх
  3. Их зузаан үүлтэй эсэх
  4. Батарейны хүчин чадал
  5. Адуутай хэт ойрхон байх

Харин төхөөрөмжийн ажиллагаа дээрх хувиас муу ажиллаж байгаа бол доорхи алхмуудыг хийж үзнэ үү:

Хэрэв төхөөрөмжийн ажиллагаа хэвээрээ доголдоод байвал Споттер компанийн лавлах дугаарт хандана уу.

Батарейны ажиллагааны талаар?

Тус төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн хэрэглэхийг зөвлөдөг -40-өөс +60 хэмд тэсвэртэй, муудаж шингэн алдахгүй Энержайзер Литиум батарейг бид үйлдвэрээс нь татан нийлүүлж байгаа. Нэг ээлжийн 4 ширхэг батарейгаар төхөөрөмж маань өдрийн байршил дамжуулалтын тооноос хамаарч 2-7 сар ажилладаг.

Батарей муу гэж мэдэгдэлгүй мөртлөө байршлын мэдээ ирэхгүй байна?

Ер нь литиум батарейны чадал дуусах дөхөх үеэр хүчдэл нь огцом буурч муу гэж мэдэгдэлгүй гэнэт байршлын мэдээ ирэхгүй болох тохиолдол цөөнгүй гардаг. Ихэнх тохиолдолд цөөн өдөр муу гэж мэдэгддэг. Хэрэв батарейны ажиллах хугацаа дөхсөн бол батарейгаа сольж эрсдэлээс сэргийлээрэй.

Аадар борооны үед төхөөрөмж аянга цахилгаан татах эрсдэлтэй юу?

Бүх л идэвхтэй байгаа цахилгаан хэрэгсэл болон хөдөлгөөнт, өндөр объект дээр аянга буух эрсдэлтэй байдаг. Эл тохиолдолд хэрэглэгч эрсдэлийг хариуцах бөгөөд манай төхөөрөмжинд хараахан тохиолдоогүй байгаа.

Өөрийн төхөөрөмжийн хэрэглэгчийн нэрийг солих/салгах боломжтой юу?

Боломжтой. Өөрийн бүртгэлтэй дугаараасаа лавлахруу залгаж солиулж/салгуулж болно.

Төхөөрөмжийн сул талууд болон анхаарах зүйлс

Иймд манай төхөөрөмжийг сонирхогч та бүхэн сайтар судалж сонголтоо хийхийг хүсэж байна.